images

“Таван хуруу” багийн дугуйчин Ш.Ёндондаш гэрэл зургийн үзэсгэлэн гаргана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-11


    Одоогоос 30 гаруй жилийн өмнө дэлхийг унадаг дугуйгаар тойрон аялсан Монголын "Таван хуруу” багийн гишүүн Ш.Ёндондаш “Аялал амжилт” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд маргааш гаргах гэж байна. Таван хүний бүрэлдэхүүнтэй "Таван хуруу” баг 1992 оны дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатарын талбайгаас гарч, 294 хоногийн турш дэлхийн 23 орноор дамжин 24 мянган км замыг амжилттай туулаад эх орондоо ирсэн түүхтэй. 2018 онд дугуйчин Ш.Ёндондаш багийнхныхаа үйл хэргийг сурталчлахаар Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн “Мөсний баяр”-т дугуйгаар очихдоо долоо хоногийн дотор 900 км зам туулж байв. Мөн 2022 оны 10 дугаар сард “Говийн гайхамшиг” аялалд Монголын дугуйн спортын ахмад тамирчидтай хамт дугуйгаар 1500 км явжээ. “Аялал амжилт” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.