images

Жо Байден: "Япон хүн америкчуудын араас саран дээр бууна"

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-11


   АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Японы Ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзах үеэрээ “Саран дээр буух хамгийн анхны америк бус сансрын нисгэгч Японых байх болно” гэж хэлэв. Харин хамтарсан мэдэгдлээрээ Нарны аймгийг судлах, саран дээр буух зэрэг сансрын шинжлэх ухааны судалгаанд хамтарч ажиллахаа зарлав. Мөн Японы Шинжлэх ухааны яам болон НАСА сар луу илгээх “Artemis” багт хоёр япон нисгэгч оролцуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ талаар албаны эх сурвалж өгүүлэхдээ, 2028 онд хөөргөх эсвэл түүний дараах нислэгт буюу эхний даалгавруудын аль нэгэнд япон сансрын нисгэгчийг сонгоно гэжээ. Тэгвэл НАСА-гийн захирал Билл Нэльсон “Хоёр улсын хоорондох сансрын хамтын ажиллагааны дараагийн хуудас эхэллээ” гээд “Америк саран дээр хүнээ буулгасан цорын ганц улс хэвээр удаан байхгүй. Энэ удаа Япон улстай хамтрах гэж байгаагаараа бахархаж байна” гэжээ. АНУ “Apollo”-гоос хойш анх удаа сансрын нисгэгчдээ 2026 оны есдүгээр сард сар луу илгээх гэж байгаа билээ. Өмнө нь саран дээр буусан 12 хүн бүгд цагаан арьст америкчууд байв. Харин ирэх даалгаврыг гүйцэтгэхэд эмэгтэй, хар арьст сансрын нисгэгчид оролцох нь тодорхой болоод байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.