images

3х3 сагсан бөмбөгийн тамирчдад 500 сая төгрөг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-11


   Өнгөрөгч сард Сингапур улсад болсон Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хүрэл медаль авч түүхэн амжилт байгуулсан билээ. Манай эрэгтэй баг өнгөрсөн жилийн ААШТ-д аваргалсан бөгөөд тэд энэ тэмцээнээс нийтдээ таван медаль аваад байгаа юм. Тэгвэл эдгээр баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох юм. Шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана. Манай тамирчид  Олимпийн эрхийн төлөөх эхний тэмцээндээ оролцохоор өнөөдөр Хонконгийг зорьж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.