images

Киргизийн гүйлс, бүйлсийг Дундговьд ургуулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-11


   Киргиз улсад суугаа Монголын Элчин сайд С.Ганхуяг, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нар Киргизийн Баткэн мужид ажлын айлчлал хийсэн талаар тус улсын “Хабар” сонин мэдээллээ. Манай төлөөлөгчид Кадамжай хотын ямааны аж ахуйн хоршоо, гүйлс жимсний (apricot) тариалалт, үрсэлгээний хоршоотой танилцаж, орон нутгийн цэцэрлэгчидтэй уулзжээ. Улмаар тус мужаас гүйлс, бүйлсийн самарны (almond) үрсэлгээг Дундговьд нийлүүлэх тухай хэлэлцэн тохиролцсон байна. Мөн мужийн захирагч Абдикарим Алимбаевтэй Монголд малын ферм хөгжүүлэх тухай ярилцаж ямааны аж аж ахуйн туршлага солилцох тухай тохиролцон, ирэх намар Монголоос Киргизэд ямаа нийлүүлэх боломжийн талаар ярилцжээ. Уулзалтын төгсгөлд А.Алимбаев манай төлөөлөгчдийг ирэх аравдугаар сард тус мужид болох Хөрөнгө оруулалтын форумд оролцохыг урьж, хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.