images

Олимпын албан ёсны зурагт хуудсыг олон нийтэд танилцуулж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-10


   Ирэх зургаадугаар сард болох Олимпын наадмын албан ёсны зурагт хуудас энэ сарын 4-нөөс эхлэн Францын нийслэл Парис хотын “Orsay” музейд дэлгэгдлээ. Францын зураач, “Hermes” брэндийн бүтээлүүдээр олонд танигдсан Уго Гаттонигийн зурсан уг зурагт хуудас таван метр өндөр, дөрвөн метр өргөн ажээ. У.Гаттони зурагт хуудсын санааг зургаан сарын турш бодож, зурахдаа 2000 гаруй цаг зарцуулсан гэнэ. Өмнөх наадмуудын постерууд нь Олимп болон Паралимпын хоёр тусдаа бүтээлүүд байсан бол энэ удаа нэгтгэн харуулснаараа онцлог ажээ. Түүнчлэн Парисын Эйфелийн цамхаг, Ялалтын хаалга (Arch de Triomphe), нээлт болох Сена мөрөн зэрэг түүхэн газар, алдарт уран барилгуудыг дүрсэлсэн төдийгүй XXXIII Олимпын наадмын 32 спортын төрлийг харуулжээ. 

ЗургийгМонголын Үндэсний Олимпын хороо

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.