images

Өнгөрсөн онд IELTS-ийн хамгийн өндөр оноог Б.Хангай авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-10


   Өнгөрсөн онд IELTS буюу олон улсын англи хэлний стандарт шалгалт өгсөн Монголын оюутан, сурагчдаас хамгийн өндөр буюу 9 оноог “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагч Б.Хангай авчээ. Энэ нь манай улсын хэмжээнд өмнө нь болж байсан шалгалтуудаас хамгийн залуу оролцогч дээд оноо авсан амжилт болсон байна. Тэгвэл энэ жил 12 дугаар ангид суралцаж буй Б.Хангайг өнөөдөр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хүлээн авч уулзан талархлын бичиг гардуулжээ. Б.Хангай 2023 оны SAT буюу Америкийн стандарт математик, англи хэлний шалгалтад 1600 оноо авах ёстойгоос 1510 оноо авсан нь энэ онд шалгалт өгсөн дэлхийн нийт оролцогчдын топ нэг хувьд багтсан үзүүлэлт болжээ. Тэрбээр мөн 2022 оны 11 дүгээр сард АНУ-ын Йелийн их сургуульд болсон “World Scholar's Cup Tournament of Champions” тэмцээний зохион бичлэгийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлж, Топ-10 оролцогчийн цом хүртэж байжээ. Тус тэмцээнд 50 орноос ирсэн 1600 сурагч оролцсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.