images

Монголоос Энэтхэг улс руу шууд нислэгтэй болох талаар ярилцав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-10


   Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өчигдөр Энэтхэгийн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзахдаа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Одоогоор хоёр улсын хооронд Монголын агаарын тээврийн хувийн компаниуд 10 гаруй удаагийн захиалгат нислэгийг үйлдээд байна. Энэтхэг улсаас газрын тос, мэдээлэл технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүд манайд олноор ирэх болсон бол Монголоос Энэтхэг рүү эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашны зан үйлийн арга хэмжээнд оролцохоор очих иргэд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэдгийг Зам тээврийн яамнаас мэдээлэв. Мөн уулзалтаар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх арга замуудыг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулж туршилтын тээвэр хийхээр тохирсон бөгөөд энэ нь бүтэмжтэй болвол Тавантолгойн коксжих нүүрсийг Энэтхэг улс руу экспортлох боломжийг нээх аж. Харин Энэтхэгийн Элчин сайд дээрх саналуудыг хүлээн авч, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Сонирхуулахад, 2010 онд "Энержи Ресурс" компани коксжих нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан Энэтхэг рүү туршилтаар тээвэрлэсэн ч тээврийн зардал өндөр байсны улмаас зогсоосон билээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.