Туркийн иргэд дотооддоо үйлдвэрлэсэн автомашинаа түлхүү унаж байна
Анд нөхдийн мэдээ
2024-04-10
Турк улс өнгөрсөн онд “Togg” цахилгаан автомашин дотооддоо анх удаа үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн билээ. Тэгвэл 2024 оны эхний улиралд 4145 ийм автомашин худалдсанаар уг брэнд улсынхаа цахилгаан машины зах зээлд ноёрхож эхэлсэн байна. Тодруулбал, 1-3 сард тус улсад нийт 233389 автомашин худалдаалагдсанаас 14158 нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин байжээ. Өөрөөр хэлбэл, нийт автомашины борлуулалтын зах зээлийн 6.1 хувийг бүрэн цахилгаан автомашин эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт юм. Харин үүнийг зуун хувь гэж үзвэл 29.2 хувийг нь дотооддоо үйлвэрлэсэн машин эзэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.