Туркийн эрүүл мэндийн үйлчилгээний экспорт 281 хувиар нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2024-04-10
Туркийн Худалдааны яам 2023 онд тус улс эрүүл мэндийн аялал жуулчлалаас 2.3 тэрбум долларын орлого олсон хэмээн даваа гарагт мэдээллээ. Олон улсын судалгааны хэд хэдэн институтын мэдээлж буйгаар Турк улс энэ салбарын аялал жуулчлалаараа дэлхийн улсуудаас долоодугаарт жагсаж байгаа гэнэ. Худалдааны яам энэ салбараа дэмжиж "Heal in Türkiye" вэбсайт ажиллуулдаг бөгөөд 175 эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл байшлуулж өргөдөл хүлээн авдаг тул өдрөөс өдөрт хэрэглэгч нэмэгдэж байгаа аж. Мөн Туркийн 40 эмнэлэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна. Харин эрүүл мэндийн шалтгаанаар тус улсад очиж буй ихэнх жуулчид Герман, Англи, Орос, Азербайжан, Казахстан, Туркменистан, Узбекистан, Афганистан, Ойрх Дорнодын орнуудын иргэд байжээ. Туркийн Худалдааны яам тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлснээр өнгөрсөн онд эрүүл мэндийн үйлчилгээний экспорт 281 хувиар нэмэгдэж, өмнөх жилээсээ 1.4 тэрбум доллараар их орлого олсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.