Улаанбаатараас Чанша руу шууд нисдэг боллоо
Чихэнд чимэгтэй
2024-04-10
Монголын агаарын тээврийн компанийн онгоц Улаанбаатар хотоос Хятадын өмнөд нутгийн Хунань мужийн төв хот Чанша руу шууд нисдэг боллоо. Анхны нислэгийг “Hunnu Air” компани мягмар гарагт үйлдсэн бөгөөд цаашид E190 агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа ниснэ. Ингэхдээ бямба гарагийн оройн 09:40 цагт Улаанбаатараас хөөрч ням гарагийн шөнийн 01:00 цагт Чаншад буух аж. Харин буцахдаа ням гарагийн шөнийн 01:55 цагт Чаншагаас хөөрч Улаанбаатарт үүрийн 05:30-д ирэх гэнэ. Энэ агаарын зам нь Монголыг төв Хятадтай холбосон анхны маршрут ажээ. Аялагчид энэ нислэгээр Хунань мужид очоод “Аватар” киног хийсэн алдарт Тэнгэрийн хаалгыг үзэх боломжтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.