images

Сэлбэ гол дагуух 1.5 км үерийн даланг сэргээн босгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-09


   Сэлбэ болон Дунд гол дагуух үерийн хамгаалалтын даланг сэргээн босгохоор өчигдөр тендер зарлалаа. Далан босгохтой холбоотойгоор, Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан “S Outlet” дэлгүүрийн нэг давхар агуулах болон гурван давхар барилгыг бүрэн нураасан бөгөөд одоо таван давхар дэлгүүрийн нэг барилгыг нурааж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх ажлууд үргэлжилж байна. Улмаар энэ сарын 15-ны дотор Сэлбэ голын голдирлыг бүрэн тэлсний дараа хоёр талдаа нийт 1.5 км үерийн далангийн ажил эхэлнэ. Уг ажилд есөн тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд тендерт шалгарсан компанид ажлаа дуусгасных нь дараа төлбөрийг олгохоор гэрээнд тусгажээ. Түүнчлэн энэ онд нийт 23 байршилд үерийн далан, сувгийн ажил хийгдэнэ гэдгийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. Тухайлбал, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцын замын гүүрний хэсэгт Дунд голын эргийн хамгаалалтын барилгын өргөтгөл, шинэчлэх, засварлах, "Сүнжин гранд" зочид буудлын хойд хэсэг дэх үерийн хамгаалалтын сувгийн нурж эвдэрсэн хэсгийг засварлах ажлууд хийгдэнэ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.