Токио: Балетын олон улсын тэмцээнээс монгол хүүхдүүд дөрвөн алтан медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-04-09
Японы нийслэл Токио хотноо болсон балетын "Grand Prix" тэмцээнээс "Монголын балетын хөгжил" сангийн хүүхдүүд дөрвөн алтан медаль хүртлээ. Тухайлбал, багийн төрөлд А.Лхагватуяа багштай 6-8 насныхан, Ч.Ганчимэг багштай 9-10 насныхан, Т.Жаргалан багштай 12-15 насныхан тус бүр алтан медаль хүртсэн бол ганцаарчилсан төрөлд Г.Энхсондор мөн алтан медаль, Б.Лагшимгара хүрэл медаль хүртжээ. Энэхүү уралдааныг өмнө нь Монголын балетын үндэсний уралдааны шүүгчээр ажиллаж байсан Шао Зижунь зохион байгуулж буй бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын балетчин Д. Алтанхуяг багтсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.