images

Хятадад гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-09


   Хятадын Шиань хотын Шижинь эмнэлгийн эмч нар генийг нь өөрчилсөн гахайн бөөрийг тархины үхжилттэй хүнд шилжүүлэн суулгасан байна. Мэс ажилбарыг хийснээс хойш 13 хонож байгаа бөгөөд бөөр хэвийн ажиллаж байгааг “Global Times” сонин даваа гарагт уламжлав. Мэс заслын багийн урологийн эмч Чин Вэйжун ням гарагт “Гахайн бөөр өвчтөний биед сайн тохирч, шээс боловсруулах үйл явц хэвийн байгаа” гэжээ. Тархины үхжилттэй өвчтөнд амьтны эрхтэн шилжүүлэн суулгасан энэ төлөвлөгөөт хагалгааг академик болон ёс зүйн хороогоор оруулж хүлээн зөвшөөрүүлсэн, Хятадын хууль тогтоомжид нийцсэн, өвчтөний ар гэр зөвшөөрсөн аж. Гахайн бөөрний эдийн бүтэц, физиологийн үйл ажиллагаа, хэмжээ нь хүнийхтэй төстэй байдаг учраас генийг нь өөрчилж хүнд шилжүүлэн суулгах мэс ажилбар дэлхийн анагаах ухаанд хурдацтай хөгжиж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.