“Сэр сэр салхи” кино Францаас өмнө АНУ-д гарна
Чихэнд чимэгтэй
2024-04-09
АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотноо энэ сарын 11-25-ны өдрүүдэд "Minneapolis St. Paul" олон улсын кино наадам болно. Энэ үеэр найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” буюу “City of Wind” кино дөрөвдүгээр сарын 19, 25-ны өдрүүдэд гарахаар болсныг Чикаго хот дахь Монголын консулын газраас өчигдөр мэдээллээ. Мөн тус кино ирэх 24-ний өдрөөс эхлэн "Un Jeune Chaman" нэрээр Францын кино театруудад гарах юм. Уг бүтээл өнгөрсөн хугацаанд "Оскар"-ын шагналд нэр дэвшиж, Венец, Торонто, Бусаны кино наадмуудад амжилттай оролцсон юм. Тухайлбал, Осакагийн Азийн олон улсын наадмын тэргүүн шагнал, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл Азийн кино академийн “Шилдэг залуу жүжигчин” шагналыг тус тус хүртэж байв. Б.Тэргэл мөн 80 дахь удаагийн Венецийн кино наадмын залуу уран бүтээлчдэд зориулсан “Оризонти” хэсгийн "Шилдэг эрэгтэй жүжигчин" болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.