images

Зөөлөн хүчний нөлөөгөөр дэлхийд АНУ, Англи, Хятад тэргүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-09


   Лондонд төвтэй “Brand Finance” үнэлгээний агентлагаас "Global Soft Power Index 2024" буюу “Дэлхийн зөөлөн хүчний индекс 2024” судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаанд 100 гаруй орны 170 мянга гаруй хүн хамрагдсан бөгөөд АНУ, Англи, Хятад зөөлөн хүчээр дэлхийд нөлөө бүхий улсуудаар тодорчээ. Тодруулбал, анх удаа Хятад улс Япон, Германыг ардаа орхин уг индексээр эхний гуравт орж ирсэн буюу өмнөхөөсөө хоёр шат ахисан байна. Харин АНУ, Англи байр сууриа тогтвортой хадгалсаар байгаа ажээ. Тэгвэл зөөлөн хүч гэдгийг “Brand Finance” компанийн Хятад дахь салбарын захирал Скотт Чэн “Олон нийт, нийгэмлэг, корпорац, улс зэрэг олон улсын талбарт төрөл бүрийн зан үйл, давуу талаараа нөлөөлөх тухайн улсын чадвар” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр Хятадын үнэлгээ 65 онооноос 71.2 болон өссөний нууц нь “Бизнес, худалдаа”, “Боловсрол, шинжлэх ухаан” гэсэн хоёр хүчин зүйл болохыг хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.