images

Хятадын баячууд хамгийн их аялдаг 10 газар

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-09


   Хятадын “Hurun” судалгааны институт улсынхаа хөрөнгө чинээ ихтэй иргэдийн олноор аялдаг олон улсын тансаг зэрэглэлийн аяллын 10 чиглэлийг зарлав. Судалгаанд гэр бүлийн хөрөнгө нь дунджаар 45 сая юаниас их, 12 сая юанийн хөрөнгө оруулах боломжтой, Хятадын хөрөнгөтнүүдийн амьдралын хэв маягийн чиг хандлагыг тодорхойлогч, брэнд бүтээгдэхүүн хэрэглэдэг 750 өндөр орлоготой хувь хүн хамрагджээ. Тэгвэл тэдний аяллын хамгийн шилдэг маршрут нь Мальдив ажээ. Хоёрдугаарт, Франц орсон бол Сингапур, Швейцар эхний дөрөвт багтсан байна. Үүний дараа Дубай, Шинэ Зеланд, Япон, Австрали, Итали, Англи улс оржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.