Баян-Өлгийд нүүдлийн эмнэлэг очжээ
Чихэнд чимэгтэй
2024-04-09
Улсын III төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Монгол орны баруун хязгаарын аймгуудад эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээ хийхээр энэ сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймагт очжээ. Тэд нүүдлийн эмнэлгийн машин тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эхний өдрөө Толбо сумын 200 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Улмаар алслагдсан сумдад очиж ажиллаад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудыг зорих ажээ. Эмч нарын бүрэлдэхүүнд зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн 18 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн багтсан байна. Нүүдлийн эмнэлэг эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, ходоод, улаан хоолойн дуран, амны хөндий, чих, хамар хоолой, цусны шинжилгээ, эхо зэрэг бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.