images

Өмнөд Солонгос: “Exhuma” кино 80 сая долларын орлого олжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2024-04-08


   Хар хүч, бөө нарын дунд өрнөх хачирхалтай үйл явдлын тухай “Exhuma” буюу "Шарил" аймшгийн кино долоон долоо хоног дараалан Өмнөд Солонгосын кино театруудад орлогоороо тэргүүллээ. Кино одоогоор 11.3 сая үзэгчид хүрч, 80 сая долларын орлого олоод байна. Мөн Өмнөд Солонгосын ижил төрлийн киноны зах зээлд эзлэх хувь нь 28-д хүрч, энэ жилийн хамгийн өндөр орлоготой кино болоод байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийсэн тус кинонд ”Old Boy” киноны гол дүрийг бүтээсэн Чүэй Мин Сик, “Гоблин” киноны гол дүрд тоглосон Ким Го-Ин, “The Glory” цувралын жүжигчин Ли До Хён тэргүүтэй алдартай жүжигчид тоглосон юм. Түүнчлэн энэ жилийн Өмнөд Солонгосын хоёр дахь хамгийн өндөр орлоготой кино “Dune: Part Two” болжээ. Тус кино гарснаасаа хойш 16.7 сая долларын орлого олоод байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.