images

“Tesla” компани наймдугаар сард роботакси үйлчилгээнд гаргана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-08


   “Tesla” компани ирэх наймдугаар сарын 8-нд роботакси гаргах гэж байгааг Илон Маск зарлалаа. Олон жилийн турш ярьсан уг бүтээгдэхүүнээ хэзээ зах зээлд нийлүүлэхээ зарласан баасан гарагийн жиргээнийх нь дараа компанийнх нь хувьцааны үнэ гурван хувиар өссөн байна. “Reuters” агентлаг баасан гарагийн өглөө “Tesla” компанийг "Хэрэглэгчдийн дунд хүлээлт ихтэй, хямд үнэ бүхий автомашин үйлдвэрлэх гэж байснаа больсон" хэмээн мэдээлснийг И.Маск энэ мэдэгдлээрээ үгүйсгэжээ. Роботакси гэдэг нь жолоочгүй буюу бүрэн автомат удирдлагатай машин бөгөөд И.Маск 2015 онд компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд хэлэхдээ "Гурван жилийн дотор манай машинууд бүрэн автомат удирдлагатай болно" гэсэн бол 2016 онд уг бүтээгдэхүүнээ "Ирэх оны сүүлчээр танилцуулна" гэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.