images

Малчин залуу “Google”-ийн инженер бэлтгэх хөтөлбөрт тэнцжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-08


   АНУ-ын “Google” компанийн 1000 монгол инженер хамтран бэлтгэх хөтөлбөр өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөрийн эхний ээлжинд Дорнод аймгийн малчин залуу, Суданд энхийг сахиулж буй монгол цэрэг, тэтгэвэртээ гарсан ахмад настан, хүүхдээ харж буй ээжүүд, ЕБС-ийн сурагчид, бизнес эрхлэгч залуус зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс шалгарчээ. Шалгарсан 350 хүн 100 хувийн тэтгэлэгтэйгээр таван сарын хугацаатай цахим, танхим хосолсон сургалтад хамрагдах юм. Улмаар албан ёсны сертификат гардан авч дадлагажих, ажлын байранд зуучлуулах боломжтой ажээ. Эхний ээлжийн шалгаруулалтад нийт 2292 хүн өрсөлдсөнөөс дээрх оролцогчид шалгарсан байна. Мөн “Google” компани, Монгол улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны сүүлээр Монголын Android хөгжүүлэгч нарт Playstore-оор дамжуулан төлбөр авах боломжийг нээх юм. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.