images

Хамгийн их мансууруулах бодис илрүүлсэн Японы үнэрч нохой тэтгэвэртээ гарна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-08


   Гадаадаас Японд онгоцоор ирж байгаа хүмүүсийн тээшийг үнэрлэж хориотой бараа илрүүлэхээр “Нарита”, “Ханада” онгоцны буудалд олон жил ажилласан үнэрч нохой Мэлба энэ оны эцсээр тэтгэвэртээ гарахаар болжээ. “Сүпэр нохой” хочтой Мэлба нь зорчигчдын тээшнээс хамгийн их мансууруулах бодис илрүүлсэн япон нохой юм. Тухайлбал, “Нарита” онгоцны буудалд 2019 оны хоёрдугаар сард Монреалиас нисэж ирсэн канад зорчигчийн тээшнээс 29.94 кг мансууруулах бодис илрүүлжээ. Нийт гучин гялгар уутанд нэг нэг килограммаар таслан хийж хувцсан дотроо нуусан тэрхүү бодисын үнэ одоогийн ханшаар 1.8 тэрбум иен буюу 12 сая доллар гэнэ. Япон улс гаальдаа үнэрч нохой ажиллуулж эхэлсэн 1979 оноос хойш илрүүлсэн хамгийн их хэмжээтэй хориотой бодис нь энэ ажээ. Харин Гиннесийн амжилтыг 118 кг мансууруулах бодис илрүүлсэн лабрадор рэтривэр үүлдрийн, АНУ-ын үнэрч нохой эзэмшдэг байна. Тэгвэл 2017 онд ажилд орсон лабрадор рэтривэр үүлдрийн Мэлба энэ жил найман нас хүрснээр хүний насаар 60-тай тэнцэж тэтгэвэртээ гарахаар болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.