images

Хүүхдийн төлөө сангийн ажлын хэсэг хуралдав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-08


   Монгол улсын Засгийн газар 2020 оны 12 дугаар сард Хүүхдийн төлөө сан байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн билээ. Тус сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн тэмцээн уралдаанаас шагнал авсан хүүхдүүдийг урамшуулах зэрэгт зориулахаар болсон юм. Тэгвэл 2024 онд тус сангаас санхүүжих бүтээн байгуулалтын төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг өнөө өглөө хуралдлаа. Хурлаар гишүүд шинээр байгуулах хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг бүтээн байгуулалтын төсөлд ирүүлсэн саналуудыг сонгон шалгаруулж, санал дүгнэлт гаргажээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд уг ажлын хэсгийг холбогдох яам, агентлагийн албан тушаалтан, иргэний нийгмийн байгууллага, хүүхдийн төлөөллөөс бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан билээ. Тэгвэл уг ажлын хэсэг жил бүрийн нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн саналыг хүлээн авч, сонгон шалгаруулдаг байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.