3.4 сая төл мал бойжиж байна
Чихэнд чимэгтэй
2024-04-08
Улсын хэмжээнд өнгөрөгч долоо хоногийн байдлаар 3.6 сая мал төллөснөөс 3.4 сая төл эсэн мэнд бойжиж байна. Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, энэ оны эхний байдлаар улсын хэмжээнд эх малын 77.5 хувь буюу 23.2 сая нь хээлтэй байгаа ажээ. Үүний 81 мянга нь ингэ, 1.3 сая нь гүү, 1.6 сая нь үнээ, 11.3 сая нь хонь, 8.7 сая нь ямаа аж. Мөн одоогоор хангайн болон баруун бүсийн аймгуудад төллөлт илүү байгааг тус яамнаас мэдээлэв. Манай улс өнгөрөгч онд 72 сая мал тоолуулсан бөгөөд зудын улмаас 5 сая гаруй нь хорогдоод байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.