Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон 24 өрх шинэ байранд орлоо
Чихэнд чимэгтэй
2024-04-08
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн дэмжлэгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 24 өрх өчигдөр шинэ байранд орлоо. 2013 онд НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчимд хийх гэр хорооллын дахин төлөвлөлтийн 130 га газарт орон сууц барих төслийн гүйцэтгэгчээр “Жи Ди” компани ажиллажээ. Улмаар тус компани 2015 онд 24 айлын нийт 1.1 га газар чөлөөлүүлсэн ч 2018 онд тус төслийг гүйцэтгэх эрхгүй болж үйл ажиллагаа нь зогссон аж. Иймээс тухайн үед хохирсон өрхүүдэд Сонгинохайрхан дүүргийн VI хороонд ашиглалтад орсон 126 айлын орон сууцанд байр олгов. Харин тус айлуудын чөлөөлсөн 1.1 га газрыг НОСК авч, нэмээд 116 айлын газрыг чөлөөлөн нийт 9.3 га талбайд орон сууцны хороолол барихаар ажиллаж байгааг НЗДТГ-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.