images

Манай улс он гарсаар 100 мянган жуулчин хүлээж авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-08


   2024 оны эхний улиралд манай улс 100170 гадаадын жуулчин хүлээн авсныг БОАЖЯ мэдээллээ. Өнгөрсөн онд 650 мянган жуулчин хүлээн авч түүхэндээ анх удаа аялал жуулчлалын салбараас 1.2 тэрбум долларын орлого олсон манай улс энэ жил нэг сая жуулчин хүлээн авч мөн хэмжээний орлого олох төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж “Go Mongolia” арга хэмжээг дэлхийн олон оронд зохион байгуулж улсаа сурталчилсаар байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.