Баяннуур: Нэн ховор ухаа шумбуур үзэгджээ
Анд нөхдийн мэдээ
2024-04-08
Нэн ховордсон ухаа шумбуур (Aythya baeri) шувуу Өвөр Монголын Баяннуур хотын Дэнкоу дэх Шар мөрний намгархаг газарт анх удаа үзэгджээ. Нугасныхны овгийн энэ шувуу зургуулаа хөвж яваа харагдсаныг “China Daily” сонин мэдээллээ. Энэ шувуу Монгол, Хятад, Бангладешт зусаад Вьетнам, Энэтхэгт өвөлждөг аж. Мөн Хятадын хамгаалах амьтны нэгдүгээр ангилалд багтдаг байна. Харин Монголын “Улаан ном”-д түүнтэй ижил овгийн, биеэр арай жижиг зүйл болох ундар шумбуур байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.