Япон: 43 жил тасралтгүй хэвлэгдсэн манга цахим хувилбарт шилжинэ
Анд нөхдийн мэдээ
2024-04-05
Хөлбөмбөгийн тухай өгүүлдэг, 43 жилийн турш тасралтгүй гарсан Японы алдартай "Captain Tsubasa" манга цуврал цаашид дахин хэвлэгдэхгүй гэдгийг 63 настай зохиогч Ёоичи Такахаши өчигдөр мэдээллээ. Тэрбээр манганы салбараас гарч байгаа ч цаашид уран бүтээлээ туурвисаар байна гэжээ. Энэ тухайгаа тэрбээр “X” дэх албан ёсны хаягтаа “Би түүхүүдээ бодож, зурсан хэвээрээ” гэж лхагва гарагт бичсэн юм. Өөрөөр хэлбэл, манга цаасан хувилбараас цахимд шилжих ажээ. Тодруулбал, Токиогийн “Shueisha” хэвлэлийн газар тус цувралыг сэтгүүл хэлбэрээр гаргахаа больж байгааг өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлжээ. Учир нь, Ё.Такахаши нь манганы зургийг цаасан дээр харандаагаар уламжлалт аргаар зурдаг байсан гэнэ. Харин одоо технологийн нөлөөгөөр хурдаа нэмэх шаардлагатай болсон аж. Иймд ирэх зунаас цувралын шинэ бүлгийг шинэ форматаар хийж "Captain Tsubasa World" вэбсайт дээр долоо хоног тутам байршуулахаар болжээ. Японд комик нь 90 сая хувь борлогдсон “Captain Tsubasa” манга анх 1981 онд “Shukan Shonen Jump” долоо хоног тутмын сэтгүүлд гарсан бөгөөд анимэ, тоглоомууд нь 50 гаруй улсад гарсан юм. Харин хамгийн сүүлд хэвлэмлээр гарсан "Captain Tsubasa Rising Sun" бүлэгт гол дүр Цүбаса 23-аас доош насны ангилалд Японы хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин болж Олимпын наадамд оролцож буй тухай өгүүлдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.