Сувилагч нарт ЭХЭМҮТ тэтгэлэг олгоно
Чихэнд чимэгтэй
2024-04-05
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрсөн жилээс эхлэн шинэ төгссөн сувилагч нарт зориулсан "Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс" уриатай гурван сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, 27 сувилагчийг ажилд аваад байгаа билээ. Тэгвэл энэ онд ч мөн уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх санаачилга гаргаж ажилд орох хүсэлт гаргасан 20 оюутанд батламж олгожээ. Тэдгээр оюутнууд нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааг дүүргэсэн бөгөөд ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа оюутнуудтай уулзах үеэрээ "Дэлхий нийтэд сувилагч мэргэжилтэн эрэлттэй байгаа. Манай эмнэлэгт ч дутагдалтай байна. Хүний нөөцийг хөгжүүлэх, сувилахуйн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилготой уг хөтөлбөрт 27 сувилагч, эх баригч хамрагдаж, манайд ажиллаж байгаа. Бид сувилагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадавхжуулах тал дээр анхаарч байдаг” гэжээ. Сонирхуулахад, тус төв өнгөрөгч онд ажилчдынхаа үр дүнгийн урамшуулалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.