images

“Х” платформ “нөлөөлөгч” хүмүүст ямар боломж олгохоор болов?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-05


   Илон Маск “X” платформын цэнхэр тэмдэглэгээ буюу баталгаажуулалтын тэмдэгтэй олон дагагчтай нөлөө бүхий хэрэглэгчдэдээ “premium” буюу төлбөртэй үйлчилгээгээ үнэ төлбөргүй санал болголоо. Тус платформ “Basic,” “Premium”, “Premium+” гэсэн гурван сонголттой үйлчилгээтэй бөгөөд энгийн багц нь жилийн 32, “Premium+” нь 169 долларын үнэтэй. Харин “Premium” үйлчилгээтэй хэрэглэгч сард дундажаар найман доллар төлдөг байна. Тэгвэл “X албан ёсоор хаягаа баталгаажуулсан 2500-гаас дээш дагагчтай хэрэглэгчдэд “Premium”, 5000 бол “Premium+” багцын үйлчилгээгээ үнэгүй өгөхөөр болов. Энэ нь “X”-д 2500 цэнхэр тэмдэглэгээ бүхий дагагчтай хүн тус нийгмийн сүлжээнд “нөлөө бүхий хүн” хэмээн тооцогдоно гэсэн үг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.