images

Монгол хэл бичгийн шалгалтыг маргааш авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-05


   Их дээд сургуульд элсэн суралцах оюутнууд монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх шаардлагатай билээ. Тэгвэл монгол хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой 2024 оны монгол хэл бичгийн шалгалт маргааш 10-11:40 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна. Оролцогчид шалгалтын даалгаврыг дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тэмдэглэж хийнэ. Шалгалтын босго оноо 400 байх ба Улаанбаатар хотын дүүргүүдийн төв байранд шалгалт авах юм. Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 859 ерөнхий боловсролын сургуульд 746405 сурагч суралцаж байгаа бөгөөд жилд дунджаар 30-35 мянган хүүхэд төгсөж, 78-80 мянган хүүхэд шинээр элсдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.