images

Хятад улс дотооддоо нисгэгчгүй ачаа тээврийн онгоц бүтээлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-05


   Хятадын “Xi'an Aircraft Industry” компани UAV буюу ачаа тээвэрлэх зориулалттай нисгэгчгүй агаарын хөлөг бүтээлээ. Тус хөлгийг “HH-100” гэж нэрлэсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 3-нд сүүлчийн туршилтаа амжилттай хийжээ. Ингэснээр жолоодлогын систем, тогтвортой үзүүлэлт нь шаардлага хангаж, тээвэр хийхэд бэлэн болсон байна. Онгоцны давуу тал нь ачаа зөөгч дронтой харьцуулахад илүү их ачаа тээвэрлэх багтаамжтай, боломжийн үнэтэй нь юм. Тээвэрлэх ачааны дээд хэмжээ нь 2000 кг бөгөөд цагт 300 км хүртэлх замыг туулж 520 км-ээс илүү зайд 700 кг ачааг зөөх боломжтой. Түүнчлэн нисэх өндрийн дээд хязгаар нь 5000 метр ажээ. Тиймээс ой, хээрийн түймрийн үед ашиглах, яаралтай тусламж хүргэх зэрэгт ашиглахад тохиромжтой гэнэ. “Xi'an Aircraft Industry” компани нь Бээжинд төвтэй Агаарын хөлгийн үйлдвэрлэлийн корпорацийн салбар юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.