Ховд, Завхан аймгийг авто замаар холбох ажил эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-04-05
Ховдоос Завхан аймгийн чиглэлд тавих хатуу хучилттай замын нэг хэсэг Дөргөн сумыг холбох 41 км авто замын барилгын ажил өнөөдөр эхэллээ. Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд шууд засмал замаар зорчих нөхцөл бүрдэж байгааг ЗТХЯ-наас мэдээлэв. Мөн энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Завхан-Говь-Алтай чиглэлийн 100 км замын барилгын ажлыг эхлүүлэхээр болсон юм. Түүнчлэн энэ онд авто замын салбарт нийт 5045 км засмал зам, 3056 метр урт гүүр байгуулж, долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтын хатуу хучилттай замыг шинээр эхлүүлэх болон үргэлжлүүлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.