ЭТТ 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваариллаа
Чихэнд чимэгтэй
2024-04-05
“Эрдэнэс Таван толгой” компани өчигдрөөс Монгол улсын 3.4 сая иргэнд ногдол ашиг тарааж буй. Нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг бодсоноор энэ нь нийтдээ 760 гаруй тэрбум төгрөг болох бөгөөд өнгөрсөн онд тус компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласны үр дүн юм. Тиймээс энэ онд 1072 ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256 мянга, 750 ш хувьцаатай иргэнд 179 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна. ЭТТ компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Компани ашигтай ажиллалаа гээд бүх ашгаа тарааж болохгүй. Эхлээд хөрөнгө оруулалтаа хийгээд, үлдсэнийг нь ногдол ашигт хуваарилж байгаа учраас компани санхүүгийн хүндрэлд ороогүй” гэжээ. Компани анх 2009 онд 1072 ш хувьцаатай 2.5 сая иргэн тус бүрд 87000 төгрөгийн ногдол ашиг олгож байв. Харин одоо Монгол улсын хүн ам 3.4 сая болж өссөнөөр нийт хувьцааны 27 хувийг иргэд эзэмших болж, 2022 онд 340 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан билээ. Тухайн онд "Эрдэнэс Таван толгой" компанид онцгой дэглэм тогтоосноор борлуулалтын орлого нь нэмэгдэн 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.