Өмнөд Солонгос: Монголын статистикчид туршлага судлав
Чихэнд чимэгтэй
2024-04-05
Өмнөд Солонгосын Тэжон хотноо энэ сарын 2-5-ны өдрүүдэд, бүртгэлд суурилсан хүн ам, орон сууцны тооллого хийх сургалт болж Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкны төлөөллүүд оролцлоо. Манай мэргэжилтнүүд хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулах, мэдээллийн чанарыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр туршлага судалж, санал бодлоо солилцон сургалтад хамрагдсан байна. Өмнөд Солонгос улс 1925 оноос хүн амынхаа тоог албан ёсоор бүртгэж эхэлсэн түүхтэй. 2022 оны тооллогын дүнгээр тус улсын нийт хүн ам 52 сая, өрхийн тоо 22 саяд хүрсэн байна. Мөн 2022 оны байдлаар 1.7 сая гадаадын иргэн оршин сууж байгаагийн 35 мянга нь монголчууд байдаг ажээ. Өмнөд Солонгосын Статистикийн газар бүртгэлд суурилсан тооллогод 2015 оноос шилжсэн байна. Харин манай хоёр улсын статистикийн байгууллагын хамтын ажиллагаа 2001 оноос эхэлсэн бөгөөд хоёр талт уулзалтыг жил бүр зохион байгуулж ирсэн юм. Сонирхуулахад, Үндэсний статистикийн хороо хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэлийг эхлүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.