АНУ: Гахайн бөөр суулгуулсан иргэн эмнэлгээс гарлаа
Анд нөхдийн мэдээ
2024-04-05
АНУ-ын Массачусетс мужийн “Massachusetts General Hospital” эмнэлэгт генийн инженерчлэлийн аргаар бүтцийг нь өөрчилсөн гахайн бөөрийг хүнд суулгах мэс засал хийлгэсэн анхны иргэн Рик Слэймэн мэс заслаасаа хоёр долоо хоногийн дараа буюу өнгөрөгч лхагва гарагт эмнэлгээс гарсныг CNN телевиз мэдээллээ. Тус эмнэлэг “X” дэх албан ёсны хаягаараа дамжуулан “Тэр эдгэрч, нөхөн сэргээх эмчилгээгээ гэр бүлийнхнийхээ асаргаанд үргэлжлүүлэхээр боллоо” хэмээжээ. Мөн 62 настай Р.Слэймэн “Энэ бүхэн бодит болж амьдралын минь хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг боллоо” гэсэн байна. Тэрбээр өнгөрсөн жил бөөрний хорт хавдрын эцсийн шатанд яваа гэсэн онош сонссон бөгөөд эмчийнхээ зөвлөгөөгөөр генийг нь өөрчилсөн гахайн бөөр суулгуулах мэс засалд орсон юм. Уг хагалгаа дэлхий дахинд амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгасан гурав дахь тохиолдол бол “Massachusetts General Hospital” эмнэлгийн анхных нь болжээ. Үүний өмнөх хоёр хагалгаагаар амьтны зүрхийг хүнд шилжүүлэн суулгасан байна. Гэвч тухайн хоёр өвчтөн мэс заслаас долоо хоногийн дараа өөд болж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.