Чехийн монголчууд малчдад хандив илгээлээ
Чихэнд чимэгтэй
2024-04-05
Чех улсад ажиллаж амьдарч буй иргэд зудад өртсөн малчдад туслах хандивын аян зохион байгуулж цугларсан 17311 чех кроныг өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын "Хаан" банкин дахь дансанд шилжүүлсэн талаар тус улс дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Хандивт тус улсын Билина хотын AGC үйлдвэрт ажилладаг 31 иргэн 9500, “UB Restaurace” байгууллагын найман ажилтан 1600, Брно хотод амьдардаг 14 иргэн 5111, Наход хотод амьдардаг зургаан иргэн 1100 чех крон хандивлажээ. Улмаар нийт хандив монгол мөнгөөр 5.9 сая төгрөг болж байгаа юм. Сонирхуулахад, өнгөрсөн оны статистик мэдээгээр тус улсад Монголын 12 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оршин сууж хөдөлмөр эрхлэж байгаа бол 1200 гаруй оюутан суралцаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.