images

Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монгол улс 9.78 сая тонн нүүрс экспортолжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-04


   Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор энэ оны эхний улиралд 10 сая гаруй тонн бүтээгдэхүүн тээвэрлэжээ. Энэ талаар Өвөр Монголын Ганцмод боомт лхагва гарагийн өглөөний 08 цагт мэдээлэхдээ "Он гарснаас хойш одоог хүртэлх хугацаанд Монголын талаас 10.06 сая тонн бараа Ганцмод боомтоор орж ирсэн нь жилийн өмнөхөөс 24.72 хувиар өсөж, шинэ дээд амжилт тогтоолоо" гэжээ. Мөн тус боомтын мэнежмэнтийн хорооны орлогч захирал Чин “Импортоор нийт 9.78 сая тонн нүүрс орж ирсэн нь өмнөх жилийн мөн үеэс 25.13 хувиар их байна” хэмээн мэдээлэв. Мөн манай улс баяжуулсан зэс 224700 тонныг Хятадад нийлүүлсэн нь өмнөх оны эхний хагаст нийлүүлснээс 9.58 хувиар илүү байгаа юм. Харин Монгол улс Гашуунсухайт боомтоор 49300 тонн бараа Хятадаас татан авчээ. Энэ нь мөн л өмнөх оныхоос 22.53 хувиар их үзүүлэлт юм. Гашуунсухайт-Ганцмод нь хоёр орныг өндөр хурдны замаар холбосон хамгийн анхны, хамгийн том нь боомт билээ.

Эх сурвалж: "Xinhua" агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.