images

Өмнөд Солонгост төрсөн хулсны баавгай уугуул нутагтаа ирлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-04


   Өмнөд Солонгосын “Everland” ресортод байсан Фү Бао нэрт хулсны баавгай өчигдөр Хятадын Сычуань мужийн Чэндү хотод очлоо. Тус улс гадаадад түрээслүүлсэн баавгайгаа эх нутагтаа авчраад хэсэг хугацаанд тусгаарладаг журамтай. Тиймээс Фү Баог хүлээж авах бэлтгэлийг “Shenshuping Base” үржүүлэг, судалгааны төвд хийж, тэнд тусгаарлажээ. Гэвч тусгаарлах хугацаа дууссаны дараа түүнийг хаана аваачих нь тодорхой болоогүй байгаа юм. Гэхдээ Сычуань мужид байдаг дөрвөн үржүүлэг, судалгааны төвийн нэгэнд суурьшуулах нь тодорхой болжээ. Фү Бао 2020 оны долоодугаар сард Өмнөд Солонгост төрөхөд солонгосчууд нижгэр баяр тэмдэглэсэн удаатай. Мөн лхагва гарагт бороо ихтэй байсан ч хулсны баавгай сонирхогч солонгосчууд үдэж өгчээ. Фү Бао нь Өмнөд Солонгост үржүүлгийн үр дүнд төрсөн анхны хулсны баавгай юм. Фү Баогийн эх нь Ли Бао, эцэг нь Ай Бао бөгөөд тэднийг 2016 онд Өмнөд Солонгост 15 жил байлгахаар аваачжээ. Хятад улс гадаадад аваачсан хулсны баавгайнаас нь төл гарвал нутагтаа авчирдаг журамтай.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.