images

Хятад, Европыг холбосон төмөр замаар 151 мянган чингэлэг ачаа тээвэрлэжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-04


   Хятад, Европыг холбосон төмөр замаар 2024 оны эхний улиралд стандарт хэмжээтэй 151 мянган чингэлэг ачаа тээвэрлэжээ. Ингэснээр өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад ачаа тээвэрлэлт 6.9 хувиар нэмэгдсэн хэмээн “China Railway Harbin” групп мэдээлсэн байна. Ачааны галт тэрэг Өвөр Монголын Манжуур, Хармөрөн мужийн Туньжянь, Сүйфэнхэ боомтоор дайран өнгөрдөг. Эдгээр боомтоор 1-3 дугаар сард орж ирсэн ачааны галт тэрэгний тоо Хятадад тэргүүлжээ. Мөн он гарснаар тус боомтын хөдөлгөөн улам нэмэгдсэн байна. Тухайлбал, Туньжянь боомтоор нэвтэрдэг галт тэрэгний сарын дундаж тоо 166.7 хувиар өсжээ. Уг гурван боомтоор Европ руу 24 чиглэлд тээвэр хийж байна. Ингэхдээ Хятадын 60 хотоос Европын 14 оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэглээний бараа, тоног төхөөрөмж, металл зөөвөрлөж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.