Монголын оюутны спортын наадам ирэх 15-25-ны өдрүүдэд болно
Чихэнд чимэгтэй
2024-04-04
Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болох гэж байна. Энэ удаагийн наадамд МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, "Этүгэн", ДХИС зэрэг 35 их, дээд сургуулийн оюутнууд спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монголын оюутны спортын анхны наадам 1959 онд БНМАУ-ын “Залуучуудын оюутны наадам” нэртэйгээр Улаанбаатар хотноо болж байв. Нийслэл, орон нутгаас шалгарсан багууд шигшээ тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирсэн тэр үед Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орсон түүхтэй. Улмаар тэдгээрт зохион байгуулсан анхны тэмцээн нь оюутны наадам болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.