images

Дүүжин тээвэр 4.2 км замыг 11 минутад туулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-04


   Улаанбаатар хотод дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг-"Хархорин" худалдааны төв чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. Нэг бүхээг 10 зорчигчийн багтаамжтай бөгөөд нэг чиглэлд цагт 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тэгвэл дүүжин тээврийн төслийн шав тавих ёслол өнөөдөр Улаанбаатарт боллоо. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй уг төслийн бүтээн байгуулалтыг 80 жилийн түүхтэй Францын “Пома” групп гүйцэтгэнэ. Тус компани сүүлийн 20 жилд зорчигч тээврийн салбарт ажиллаж байгаа аж. Манайд нэвтрүүлж буй дүүжин тээвэр өдөрт 15 цаг, жилийн 365 хоногийн 360-д нь ажиллах бөгөөд ган татлагатай, өвөлдөө суудал нь халдаг тул бүхээг дотроо аль ч улиралд дулаан байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой. Эвдрэл гэмтэл, аюулгүй байдлын асуудлыг манай тал хариуцах ажээ.  

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.