images

ОХУ: Дуучин Б.Одмандах Кремлийн тайзнаа дуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-04


   ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр зохион байгуулдаг “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн VI наадамд оролцох дэлхийн шилдэг 15 уран бүтээлчийн нэгээр манай дуучин Б.Одмандах шалгарчээ. Тэрбээр Монгол улсын филармонийн Морин хуурын чуулгад хөгжимчнөөр ажиллаж буй бөгөөд энэ сарын 20-нд ОХУ-ыг зорино. Улмаар Кремлийн ордны тайзнаа улсаа төлөөлөн хоёр удаа гарах ажээ. Ингэхдээ энэ сарын 28-ны өдөр хагас финалын шатанд "У деревни Крюково" хэмээх дууг монгол хэлээр дуулна. Харин тавдугаар сарын 1-ний өдөр Оросын "Россия" телевизээр шууд дамжуулах наадмын сүүлчийн шат болон гала тоглолтод уг дууг Оросын алдарт дуучинтай хамтарч дуулах юм. Наадамд оролцох хүсэлтэй монгол уран бүтээлчдийн нэрсийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг өнгөрсөн оны 10-12 дугаар сард мэдүүлээд байсан билээ. Тэгвэл зохион байгуулагчид Монголын 20 гаруй дуучнаас Б.Одмандахыг урьсан байна. Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг ЗХУ-ын Ардын жүжигчин Лев Лещенко уламжлал ёсоор удирдана. Сонирхуулахад, өнгөрсөн жил 56 орны 900 гаруй дуучид эхний шатанд оролцсон бөгөөд Монгол улсаас анх удаа мэргэжлийн уран бүтээлч Б.Заяат 15 орны 15 шилдэг дуучны тоонд багтаж гуравдугаар байр эзлэн 500 мянган рублиэр шагнуулсан билээ. 

Эх сурвалж: Д.Цэцэгдэлгэр. "Центр делового сотрудничества"

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.