images

129 хүн сургалтад хамрагдаж автобусны жолооч боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-03


   "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын дэргэдэх сургалтын төвд энэ оноос В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд тус сургалтад нийт 1807 иргэн бүртгүүлснээс 400 гаруй нь эхний ээлжийн сургалтад хамрагджээ. Үүнээс 129 хүн сургалтаа төгсөн ажилдаа орсон байна. Нийслэлийн захиргаанаас нийтийн тээвэр үйлчилгээнд явж буй автобусны жолоочдын цалин бага, ажиллах цагийн хуваарь шахуу байгааг харгалзан энэ оноос цалинг нь нэг дахин нэмэгдүүлж 3-3.5 сая болгосон билээ. Тэгвэл автобусны мэргэшсэн жолоочдын сургалтыг он дуустал зохион байгуулж, бүртгэсэн иргэдийг бүрэн хамруулах юм байна. Сонирхуулахад, автобусны жолооч нарыг засвар үйлчилгээ, угаалгад оролцуулахгүй, энэ ажлыг мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэнэ гэдгийг Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээлсэн юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.