Монголын 9 оюутан ОХУ-д уул уурхайн чиглэлээр тэтгэлэгтэй суралцана
Чихэнд чимэгтэй
2024-04-03
Монгол оюутнууд ОХУ-д уул уурхайн чиглэлээр тэтгэлэгтэй суралцахаар болжээ. Энэ нь манай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ОХУ-ын Сибирийн холбооны их сургууль болон Оросын "Русал" компанитай өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хэрэгжиж буй ажил юм. Нийт есөн монгол оюутан дөрвөн мэргэжлээр Сибирийн холбооны их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын ангид суралцахаар шалгарсан бөгөөд дараа долоо хоногт Красноярск хотыг зорино. Тэд металлург, уул уурхайн технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт, материалын шинжлэх ухаан, материалын технологи, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэргэжил эзэмшинэ. Сонирхуулахад, оюутнуудын сургалтын төлбөр, байрны зардал, эрүүл мэндийн даатгал, ирж очих зардал, сар бүрийн тэтгэлгийг "Русал" компани хариуцахаас гадна өвлийн хувцас олгох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.