images

"Ханбогд кашмир" компани нарны эрчим хүчээр үйлдвэрлэл явуулж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-03


   Ноос ноолуурын үйлдвэрлэл эрхлэгч “Ханбогд кашмер” ХХК-ийн нарны эрчим хүчээр ажилладаг анхан шатны боловсруулах үйлдвэр өнгөрсөн сарын сүүлээс эхлэн шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус компани 2021 онд сүлжих үйлдвэртээ, 2023 онд анхан шатны боловсруулах үйлдвэртээ өөрсдийн хөрөнгө оруулалтаар нарны цахилгаан үүсгүүрийг ашиглалтад оруулж, өчигдрөөс орчин үеийн тохилог байранд уг үйлдвэрлэлээ явуулдаг болсноор салбартаа анхдагч нь болж байна. Мөн тус компани үүгээрээ цахилгаан эрчим хүчний хэрэглээг 25.531.2 киловатаар бууруулж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд жилд 1000 тн самнасан ноолуур боловсруулж, 100 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.