images

Тайвань Монголд 100 мянган ам.доллар хандивлана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-03


    Зудад нэрвэгдээд буй манай улсын малчдад туслах зорилгоор Тайванийн Гадаад хэргийн яамнаас өчигдөр 100 мянган ам.доллар буюу 340 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ. Хандивын тэн хагасыг Улаан загалмайн нийгэмлэгт, талыг нь "Каритас Монгол" байгууллагад олгох ажээ. Тайванийн Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газрын дарга Энтони Хо өчигдөр Тайбэй дэх Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ирж энэ талаар мэдэгджээ. Төлөөлөгчийн газрын тэргүүн Г.Төмөрбаатар, Монгол орныг хамарсан зудын улмаас 5 сая толгой мал хорогдоод байгаа хэдий ч гамшгийн дараах сэргээн босгох ажил үргэлжилж байгаа бөгөөд зудад нэрвэгдсэн хүмүүсийг аль болох хурдан хэвийн амьдралд эргэн ороход туслах ажил өрнүүлж байгааг түүнд дуулгаад, Монгол улсад тусалж байгаад талархлаа илэрхийлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.