Тамирчдад допингийн сургалт орж, сертификат олгоно
Чихэнд чимэгтэй
2024-04-03
Олон улсын шинжилгээний агентлаг (ITA) болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас зохион байгуулдаг цуврал онлайн сургалтын эхнийх энэ сарын 9-ний өдрийн 14-15 цагт эхлэхээр болжээ. Сургалтаар олон улсад мөрдөгдөж буй допингийн эсрэг дүрэм журам, авч хэрэгжүүлж буй ажлуудыг цогцоор танилцуулах бөгөөд допингийн асуудалд тамирчдын эрх үүрэг, хариуцлага ямар байх талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн Допингийн эсрэг дүрмийн зөрчлийн тухай хуулийн мэргэжилтэн хэлэлцүүлэг хийх ажээ. Сургалт “Zoom” аппликэйшнээр англи, араб, испани, франц, орос, хятад зургаан хэлээр явагдана. Цуврал сургалтад бүрэн хамрагдсан тамирчдад сертификат олгох ба цаашид олон улсын тэмцээн уралдаанд оролцох тамирчдаас заавал сертификат авсан байхыг шаардаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.