images

"Синофарм" үйлдвэрээс 2.5 сая тун цэцэг өвчний вакцин хүлээж авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-03


   Монгол улсад өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын дархлаа суларсны улмаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байгаа билээ. Тэгвэл Хятадын "Синофарм" эмийн улсын үйлдвэрээс хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 2.5 сая тун вакцин Монголд ирүүлжээ. Уг вакцин нь олон улсын лабораториор баталгаажсан гэдгийг албаныхан тодотгож байгаа бөгөөд вакцины хоруу чанар, дархлаа тогтоох идэвхийг шалгуулахаар Мал эмнэлгийн эмийн сорил баталгаажуулалтын улсын лабораторид дээжийг нь өгөөд байна. Шинжилгээний хариу гармагц эрсдэл бүхий аймаг, сумдад нэн даруй хүргүүлнэ. Өнгөрсөн сард манай улсад Иорданы вант улсын Био үйлдвэрийн төв буюу JOVAC нэг сая тун вакцин тусламжаар олгосныг эрсдэл бүхий аймгуудад хүргээд байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.