images

Нийслэлийн 14 сургуулийн ойролцоох замын гарцад лед гэрэл суурилуулав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-03


   Сургууль орчмын бүсэд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын 14 сургуулийн байршил дахь зохицуулдаггүй явган хүний гарцад лед гэрэл суурилуулсныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Сургууль орчмын бүсэд гарсан авто ослын ихэнх нь харагдах орчин хязгаарлагдмал үед болдгийг Тээврийн цагдаагийн газар судалгаагаар тогтоосны мөрөөр ийм арга хэмжээ авч байгаа аж. Иймд НЗДТГ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран төвийн зургаан дүүргийн 135 сургуулийн 143 байршил дахь явган хүний гарцад лед гэрэл суурилуулахаар ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.