Хятад: Хоёр нохой гурван настай эзнээ аврав
Анд нөхдийн мэдээ
2024-04-02
Хятадын Шаньши мужид эмээ, өвөөгийнхөө гэрээс алга болсон гурван настай хүүг эрэн хайж аюул эндэгдэлгүй олоход хоёр нохой нь тусалсан талаар “China Daily” сонин мэдээлэв. Хүү баасан гарагийн үдэд өвөөгийнхөө байшингийн гадна тоглож байгаад алга болжээ. Тэр үед хоёр нохой нь мөн алга болсон бөгөөд гэртээ зөвхөн эмээ нь байсан аж. Ингээд хүүг алга болсныг мэдээд гурван цаг хайсны эцэст орон нутгийн Цагдаагийн байгууллагадаа мэдэгдсэн байна. Улмаар цагдаагийнхан, аврагчид, үнэрч нохой, тосгоны 100 гаруй хүн нэгдэж дрон хүртэл нисгэн эрэн хайх ажлыг өргөн хүрээнд хийсэн ч Шяолин нэрт хүүг хаана байгааг олж чадалгүй орой болгожээ. Тэр үед Шяолины нэг нохой гэртээ эргэж ирсэн байна. Ингээд нохой бямба гарагийн өглөө аврагчдыг өөр замд чиглүүлж хүүг тосгоноос дөрвөн км зайд орших уулнаас олжээ. Хүү шавар шавхайд холилдсоноос бус ямар ч гэмтэлгүй эсэн мэнд олдсон юм. Харин нөгөө нохой нь шөнийн турш хүүг манаж хамт хоносон байлаа. Эмч нар хүүгийн биеийг үзэж эрүүл саруул байгааг нь мөн баталжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.